ДЭЛХИЙ

Израильд “Pfizer”-ийн вакцин шинж тэмдэг үзүүлдэг халдварын тоог 94 хувиар бууруулжээ

Израиль улсаас гаргасан шинэхэн тоо баримтаар бол “Pfizer/BioNTech”-ийн вакцины хоёр тун хийлгэсэн 600 мянган хүн дунд шинж тэмдэг үзүүлдэг “КОВИД-19”-ийн халдварын тоог 94 хувиар буурсан байна. Мөн “Clalit” нэртэй Израильд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том байгууллагын явуулсан судалгаагаар тэдгээр вакцин тариулсан хүмүүс “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрийг тусах магадлал 92 хувиар багассан аж.

“Clalit” тус судалгаагаар вакцин тариулсан 600 мянга гаруй хүнийг үүнтэй ижил тооны дархлаажуулалтад оролцоогүй хүмүүстэй харьцуулжээ. Вакцин тариулсан хүмүүсийн насны бүлэг гэвэл 16-аас 59 насны 430 мянга, 60-ас дээш насны 170 мянган хүн оролцсон байна.

Вакцин тариулсан хүнийг өөрсдийнх нь насны бүлэг, халдвар авах эрсдэл, өвчин хүндрэх эрсдэл адилхан дархлаажуулалтад оролцоогүй хүнтэй харьцуулах аргаар судалгааг явуулжээ. “Clalit” байгууллагаас мэдээлснээр бол судалгааг Харвардын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч явуулсан гэнэ. Энэ судалгаа нь 70 болон түүнээс дээш насныхан оролцоход “Pfizer”-ийн вакцин маш өндөр үр дүн үзүүлсэн анхны туршилт байсан аж.

Израиль улс дэлхийд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа билээ. Одоогийн байдлаар тус улс хүн амынхаа 43.7 хувьд дор хаяж нэг тун тарьж нийтдээ 6.52 сая тун дархлаажуулалтад ашигласан байна.

Эх сурвалж: Wall Street Journal

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button