ДЭЛХИЙ

Арабын Ерөнхий сайдын охин Латифа аавдаа барьцаалагдсан гэв

Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд Мухаммед бин Рашид аль Мактумын охин Латифа ариун цэврийн өрөөнөөс бичлэг хийж, аавынхаа барьцаанд ороод буй тухайгаа ярьжээ. Уг бичлэгийг нь гүнжийн найзууд BBC агентлагт илгээснээр олны анхаарлыг татсан байна.

Гүнж Латифа өмнө нь 2018 онд Арабаас оргох оролдлого хийж байв. Гэвч далайн замаар явж байхад нь хүчний байгууллагынхан мөрдөн тагнаж, эх оронд нь буцаасан байдаг.

Яг одоогийн байдлаар Латифаг аав нь битүү байшинд хорьж, гадна нь хамгаалалт зогсоосон гэнэ. Түүнд нойрны эм өгч унтуулан энэ байшинд авчирсан бөгөөд эмнэлгийн тусламж авах ч боломжгүй байгаа талаараа тэр бичлэгт ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-02-17 13:02

Aavynxaa ugend ordoggui duraaraa gar bna daa. Aavyn zov

Холбоотой мэдээ

Back to top button