ДЭЛХИЙ

Танилууддаа түрүүлж вакцин хийлгэсэн хэмээн Аргентины Эрүүл мэндийн сайд огцорчээ

Аргентин улс өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш ОХУ-ын бүтээсэн Спутник V вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Энэ долоо хоногт 70-аас дээш настнуудыг хамруулж байгаа бөгөөд нийт 250 мянган хүн коронавирусийн эсрэг вакциныхаа хоёр тунг бүтэн хийлгээд байна.

Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн сайд Хинес Гонзалез Гарсиа танил, ойр дотнын хүмүүсээ дараалалгүй вакцинд хамруулсан гэх асуудлаар огцорчээ. Тэр хэрэг явдлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санамсаргүй ийм зүйл болсон гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр 10 гаруй хүн журмаас гадуур, түрүүлж вакцин хийлгэсэн, тэдний зарим нь Эрүүл мэндийн сайд Хинес Гонзалез Гарсиа надад зөвшөөрөл өгсөн хэмээн ярьсан тухай мэдээллүүд хөвөрсний дараа ард иргэд нь түүнийг огцрохыг шаардаж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button