НИЙГЭМ
Шинээр 52 тохиолдол бүртгэгдсэний 24 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нээс гарчээ

Засгийн газраас “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны явцын талаар болон коронавирусийн нөхцөл байдлын мэдээг өглөө.
Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Өчигдөр лабораторуудад нийт 44018 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдний “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд гарсан. 15 нь анхны шинжилгээгээр, ес нь өмнө бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтал.
Үүгээр БГД 22, 23-р хороо халдвартай бүсэд нэмэгдэж орж ирж байна” гэлээ.
Г.САНСАРМАА