НИЙГЭМ
Өнөөдөр 18 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

Засгийн газраас “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны явцын талаар болон коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Үүгээр сүүлийн 24 цагт 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Харин “Нэг хаалга-нэг шинжилгээ” өнөөдөр, маргааш хоёрт Баянзүрх дүүргийн 45800 өрхийг шинжлээд дуусна гэв.
Харин өнөөдөр коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан 18 хүн эдгэрч, эмнэлгээс гарч буй сайн мэдээтэй байна.
Г.САНСАРМАА