НИЙГЭМ

ТАНИЛЦ: Өндөр эрсдэлтэй тул 23-наас хойш ч хэсэгчлэн хөл хорих хороод

Засгийн газраас “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны явцын талаар болон коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Үүгээр сүүлийн 24 цагт 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Харин “Нэг хаалга-нэг шинжилгээ” өнөөдөр, маргааш хоёрт Баянзүрх дүүргийн 45800 өрхийг шинжлээд дуусна гэв.

Түүнчлэн өрхүүдийг шинжилгээнд хамруулах явцад тодорхой хороод халдвар тархах өндөр эрсдэлтэй гарчээ. Иймд энэ сарын 23-нд Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы хугацаа дууссан ч эдгээр хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоох зохицуулалт хийх талаар ярилаа.

Эдгээр хороодын иргэд гэрээсээ ажиллах, олон нийт цугларсан газраар явахгүй байх шаардлагатай юм байна. Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 2, 6, 12, 13-р хороо
  • Сүхбаатар дүүргийн 16, 18-р хороо
  • Баянзүрх дүүргийн 8, 16, 25, 26-р хороод хамаарч байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Sar shine temdeglexgyi geed baixad ail xesej ayga tagsh yum goridoj yavsnii gor shyy dee. Manai nutagt xoxi ni l gedeg yum. Amia bodoj arxia xaij teneed baival oroold xichneen ch gai chirj magadgyi

  2. Өө яг үнэн. Та####агдлаа. Хорио цээр дуусангуут л “айлаа хэсч эхлэх” нь ойлгомжтой. Би золгохоо боль гэж огтхон ч хэлээгүй, би ч бас үр хүүхэд, ач гуч, ах дүү нартайгаа золгож, анд нөхдүүдтэйгээ уулзаж учирч “амьд харьцаандаа” орж, хөл хорионы үеэр учирч буй сэтгэл санааны зарим асуудлаасаа с####маар байна. Гэхдээ бидэнд одоохондоо маш их тэвчээр хатуужил хэрэгтэй. Амьд явахын тулд, бас бусдыгаа аврахын тулд шүү дээ. Энэ хэд хоногт маш олон хүн ажиллаж, х####дварыг хязгаарлахад асар их ажил амжуулж, их ч амжилтад хүрлээ. Х####двар хүн амын дунд тархаж, хэний ч дэргэд байгаа гадгийг бидэнд тод томруун харууллаа. Нэлээд хүмүүсийг амжилттай эмчилж байна. Бидний төлөө ийм их хүч чармайлт гаргаж байхад БИД өөрсдөө үнэхэээр дээд зэргийн сахилга баттай байх хэрэгтэй байнаа. Эцсийн эцэст энэ бидний л Орших уу, эс орших уу гэдгийн төлөө л ажил юм. Тэмцээд байхад тархаад байгааг, бас улам их өөрчлөгдөж /мутацид орж/ байгааг ойлгох хэрэгтэй. ХАМТДАА тэмцэхийн тулд бид бусдын хөдөлмөрийг хүндэтгэж, үнэлж, өөрсдөө чадлын хирээрээ тус дэм болох хэрэгтэй. Үүнийг л хамтдаа гэх байх. Энэ их хөдөлмөрийг цаашид үр дүнтэй байлгахын тулд ХИЧЭЭЦГЭЭЕ! Сайхан цаг ирнэ, ялна, тэр цагт бид эрх чөлөөтэй сайхан байна шүү дээ. Монгол түмэндээ САр шинийн мэнд дэвшүүлж, үхэр жилдээ уха####аг байж, эрүүл энх, эв найртай байхыг хүсэн ерөөе!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button