НИЙГЭМ

“III сарын 10-наас зөвхөн ногоон бүс болсон аймгуудад танхимын хичээл эхэлнэ”

Засгийн газраас “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны явцын талаар болон коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Үүгээр сүүлийн 24 цагт 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Харин “Нэг хаалга-нэг шинжилгээ” өнөөдөр, маргааш хоёр өдөрт Баянзүрх дүүргийн 45800 өрхийг шинжлээд дуусна гэв.

Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:

“Гуравдугаар сарын 10-наас Нийслэлд ч танхимын сургалтын хичээлийг эхлүүлнэ гэсэн ташаа ойлголт явж байна. Бид халдвар тархах эрсдэл хамгийн бага гэж үзсэн аймгуудаа ногоон бүс болгон зарласан. Ирэх сарын 10-наас зөвхөн ногоон бүс болсон бүс нутгуудад танхимын хичээл эхэлнэ. Харин цаашид үе шаттайгаар, хэзээ Нийслэлд танхимын хичээл эхлүүлэхийг Улсын онцгой комисс судалгааны үндсэн дээр тогтоож, мэдээлнэ” хэмээн тодрууллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button