НИЙГЭМ

“Манай авах вакцинуудад архи, тамхи хориглох заалт байхгүй”

Маргааш буюу хоёрдугаар сарын 21-ний даваа гарагт манай улс коронавирусийн хоёр төрлийн вакцин хүлээн авна. “AstraZeneca”-г БНЭУ-аас, 150 мянган тунгаар авах бол “Pfizer/Biontech”-ийг БНСУ-аас, 125 мянган тунгаар авч буй.

Мөн нэг хүн хоёр тун вакцин хийлгэж байж дархлаа тогтоно хэмээж буй. Харин тун хоорондын хугацаа 7-21 хоног байгаа юм. Энэ хугацаанд архи, тамхи хэрэглэж болохгүй гэсэн заавар, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн.

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма энэ тал дээр сэтгүүлчийн асуултад хариулж, тодруулга өгчээ.

Тэрбээр “Мэдээж вакцин хийлгэсний дараа зарим зүйлсийг тодорхой хугацаанд мөрдөх хэрэгтэй. Жишээлбэл дулаан хувцаслах. Вакцин хийлгэсний дараах 1-2 хоногт илрэх хариу урвалыг ажигласны үндсэн дээр хариу арга хэмжээ авна. Манай улсад оруулж ирэх вакцинуудад архи, тамхи хориглох заалт байхгүй” гэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-21 13:01

УРА

Зочин
Зочин
2021-02-21 22:29

архичин дарга даамлууд архиндаа таарсан эм олж ирдэг юм байна

Холбоотой мэдээ

Back to top button