ДЭЛХИЙНИЙГЭМ

H5N8 вирус шувуунаас хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгджээ

Шувууны нэг төрлийн ханиад болох H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдлыг бүртгэсэн тадаар өчигдөр ОХУ-ын Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Попова мэдэгдсэн байна.

Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын өмнөд хэсэг дэх нэг тахианы фермд эл шувууны ханиад дэгдсэн юм. Тэгвэл энэ фермийн долоон ажилтан тус вирусээр халдварласан байна.

Албаны хүмүүс вирусийн тархалтыг хумих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн биеийн байдал сайн байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Харин одоогоор H5N8 вирус хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button