НИЙГЭМ

С.Амарсайхан: Шинжилгээний багийнхан савангаа гэрээсээ зөөдөг асуудал байж болохгүй

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн 84-р сургууль дээр ажиллаж буй шинжилгээний цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ингэхэд шинжилгээний цэг дээр ажиллаж буй хүмүүс ариутгалын бодис хангалтгүй байдаг, хувиасаа гаргаж, савангаа гэрээсээ зөөдөг хэмээр ярив. Энэ талаар удирдлагадаа хоёрдугаар сар гарснаас хойш хэлж байсан ч асуудал шийдэгдээгүй гэв.

Үүний хариуд Шадар сайд С.Амарсайхан “Дахин ийм асуудал гарвал шууд надад хандаарай. Савангаа гэрээсээ зөөнө гэж юу гэсэн үг вэ. Тэгж болохгүй. Хэрэглээний бараа, материал нөөцгүй болох учиргүй” гэсэн байна.

Өнөөдрөөс Баянзүрх дүүргийн “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хүрээнд 84-р сургууль дээр суурин шинжилгээний цаг ажиллаж байгаа юм. Өглөөнөөс хойш тус цэг дээр 500 орчим иргэн ирж, шинжилгээ өгчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button