НИЙГЭМ

10.277 малчин өрхийн 5.2 сая мал отроор өвөлжжээ

Нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжиж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын  2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт даалгасан аж.

Малын шилжилт, хөдөлгөөн, отор нүүдэл хийх талаар зөвлөмж боловсруулан аймаг, орон нутагт хүргэхэд бэлтгэж байна.

Үүнд аймаг, сумдын Засаг дарга нар, Аймгийн Мал эмнэлгийн дарга нар, Сумын Мал эмнэлгийн тасаг /МЭТ/, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж /МЭҮН/, малчид, мал бүхий иргэд юу анхаарах  талаар тусгасан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button