Нийгмийн
Иргэд III сарын 1-нээс PCR-ын хариугаа үзүүлээд нийслэлээс орон нутаг руу зорчино

Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хөл хориог сулруулсан ч Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлаад буй. Учир нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” өгсөн иргэдийн шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй, хүлээгдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд гуравдугаар сарын 1-нээс орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно” гэв.
Ингэснээр иргэд гуравдугаар сарын 1-нээс хотоос PCR шинжилгээний хариугаа үзүүлээд, чөлөөтэй зорчих нь.
Харин орон нутгаас ирэх иргэд өнөөдрөөс Улаанбаатар хот руу чөлөөтэй нэвтрэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.