НИЙГЭМ

Айлын хотонд гурван сар өнжиж буй буганууд тэжээлийн хомсдолд оржээ

Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сард айлын хотонд хангайн буганууд үргэн орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тухайн айл бугануудыг тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хашаандаа өвс тэжээл өгөн тэжээж байгаа аж.

Харин сүүлийн өдрүүдэд тэд хотны үхрүүдтэй тэжээлээ хуваан идэж буй тул тэжээлийн хомсдолд орж эхэлсэн талаар тухайн айлын эзэгтэй Б.Болор хэвлэлд өгсөн тодруулгадаа ярьжээ.

Тэрбээр “Одоогоор манай хотонд 10 буга байна. Урин цаг ирж цас ханзраад тэд маань хэвтэх хэвтэртэй болж байна. Өвөл, цастайд доороосоо их жинддэг байсан байх. Манайд анх арваннэгдүгээр сард орж ирсэн. Тэр үед өвс тэжээл өгөхөд айж үргэдэг байсан бол одоо дассан. Манай доод салааны айлын хашаанд орсон бугануудын нэг нь өргөстэй тор луу мацаж байгаад харамсалтайгаар үхсэн байна лээ” хэмээсэн байна.

Бугануудад өвс тэжээлээр туслах “Хангайн буганд туслацгаая” нэртэй фэйсбүүк пэйж ажиллаж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button