ДЭЛХИЙ

Ливерпүүлийн их сургууль Битлз судлалаар магистрын зэрэг олгоно

Ливерпүүлийн их сургууль Битлз хамтлагийн шүтэн бишрэгчдэд таалагдаг магистрын хөтөлбөртэй болжээ. Тус “Битлз: Хөгжмийн салбар ба өв” нэртэй хөтөлбөрийг удирдаж явуулах доктор Холли Тесслерийн хэлснээр хөтөлбөрт хамрагдах оюутнууд тус хамтлаг хөгжмийн салбар болон соёлд үзүүлсэн нөлөөг судлах аж.

Тус сургуулийн төлөөлөгч хэлэхдээ Битлз хөтөлбөр нь албан ёсоор ирэх есдүгээр сард эхлэх бөгөөд урлаг болон хөгжмийн салбарт хүч үзэхээр зорьж буй хүмүүст зориулагдсан гэжээ. Хөтөлбөрийн танилцуулга дээр оюутнууд Битлз хамтлаг эхэн үеэ өнгөрөөсөн Мерсисайд хошуунд очиж танилцах боломжтой гэдгийг дурдсан байна. Доктор Тесслер Ливерпүүлийн их сургуулийн Хөгжмийн тэнхимд Битлз хамтлагийн тухай албан ёсоор хичээл заадаг болсонд их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Холли Тесслер Битлзийн хөтөлбөрийг “Энэ магистрын зэрэг нь Битлз хамтлаг хөгжим болон урлагийн салбар, поп соёлыг судалдгаараа онцлог. Мөн Ливерпүүл хот болон Британийн өв, соёлын салбарт Битлзийн нөлөөг үзнэ.

Ливерпүүлийн их сургуулийн хэлснээр бол Битлзийн хөтөлбөрт хамрагдах оюутнууд тус хамтлагийн нөлөөг өөр газар болон салбаруудад хэрхэн хуулбарлан ашиглаж болох талаар суралцах аж. Өмнө нь 2011 онд нэгэн Канад эмэгтэй Битлз судлалаар магистрын зэрэг хамгаалж байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button