Нийгмийн
Орон нутгийн ЕБС, цэцэрлэгийн хичээлийг өнөөдрөөс танхимаар хичээллүүлж эхэллээ

Хөдөө, орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг өнөөдрөөс танхимаар хичээллүүлж эхэллээ.
Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм.
Харин орон нутаг дахь их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг танхимаар хичээллүүлэхгүй.