Нийгмийн

Засрал, хүмүүжил “олсон” залуус

-Б.АМАРХҮҮ ДАХИЖ АЛДАА ГАРГАХГҮЙ, ХИЧЭЭЖ АМЬДРАНА ХЭМЭЭВ-

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Улмаар  2019 оны есдүгээр сарын 20-нд цагдан хоригдсон. Шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд сар шинийн өмнөхөн суллагдсан талаар бид мэдээлсэн.

Түүнийг засрал хүмүүжил сайн байсан хэмээн үзэж хугацаанаас өмнө ийн магадлангаар суллаж байна. Тэрбээр сошиал хуудастаа буруугаа ухаарч, шинээр амьдрахаар шийдсэн талаараа бичсэн байх юм. Залуу хүн дахиж алдаа гаргахгүй хэмээж буй нь сайшаалтай л байна.

-Д.ГАНТУЛГА ГЭР БҮЛТЭЙГЭЭ НИЙЛЖ, НАМ ГҮМХЭН АМЬДАРЧ БАЙНА-

Түүнчлэн оны өмнөхөн буюу 2020 оны 12-р сард УИХ-ын гишүүн асан Д.Гантулга магадлангаар суллагдсан. Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сард хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан билээ. Тэрбээр мөн л эдлэх ёстой ялынхаа хоёрны нэгээс илүүд эдэлсэн учраас хугацаанаас өмнө суллагдсан.

Одоо нам гүмхэн амьдарч байна. Нэг сайн мэдээ нь тэрбээр дээрх асуудлаасаа болж гэр бүлээсээ тусдаа байсан ч шоронгоос суллагдаад эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа юм билээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр магадлангаар суллагдах шаардлага хангасан. Гэвч тэрбээр төрөлх шазруун ихэмсэг зангаа гээлгүй оноосон ялыг нь эдлээд гарна хэмээн гүрийж буй гэх юм билээ.

-ЯМАР ХҮМҮҮС МАГАДЛАНД ХАМРАГДДАГ ВЭ-

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар энэ нь зохицуулагддаг.

  Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэнэ.

Таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг,

Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг,

Арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлж байж магадланд хамрагдах эрх зүйн боломж үүснэ.  

Ингэж суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл магадланд ороод суллагдсан ч тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэж болохгүй. Хэрвээ магадлангийн хугацаанд гэмт хэрэгт дахин холбогдвол хорих ялаа биеэрээ эдлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bav
Bav
2021-03-02 17:23

Tojignuud

Зочин
Зочин
2021-03-03 06:23

Гантулга гүтгүүлсэн тэгээд л болоо

Zocjom
Zocjom
2021-03-03 07:46

Dakhiad dakhiad davt

Холбоотой мэдээ

Back to top button