Нийгмийн

Монгол оюутан далайн замгаар цахилгаан үйлдвэрлэх туршилт хийж, доктор хамгаалжээ

Тайваньд сурч буй монгол оюутан Т.Нарангарав хавчны хясаа, далайн замагны тусламжтайгаар цахилгаан үйлдвэрлэх туршилт, судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр Улаанбаатар хотынхоо усны бохирдолыг бууруулах зорилгоор Тайваний Да Е их сургуульд байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр суралцаж, нэг жил хагасын хугацаанд магистрын зэргээ хамгаалж, үүний дараа гурван жилийн хугацаанд докторын зэргээ хамгаалжээ. Улмаар Да Е их сургуулийн анхны Монгол эмэгтэй докторын зэрэг горилогч болжээ.

Тайваньд байх хугацаандаа Солонгосд зохиогддог Дэлхийн инноваци, шинэ бүтээлийн тэмцээнд оролцож, 3 удаа алтан медаль хүртсэн байна. Цар тахал дэгдсэний улмаас тэрээр одоогийн байдлаар Тайваньд байгаа бөгөөд эх орондоо удахгүй буцаж, Тайваньд эзэмшсэн мэдлэгээрээ дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хотын иргэн
хотын иргэн
2021-03-02 17:28

Баяр хүргэе Нарангарав докторт

Зочин
Зочин
2021-03-03 06:20

Монголд д�##�айн замаг ургадаггүй монголд хэрэгтэй санаа биш

Dashdavaa
Dashdavaa
2021-03-03 11:38

Монгол замагнаас дээж авч ганц удаа ч гэсэн туршилт хийж хэрэглэх боломжтой эсэхийг тогтоосон ч болоосой

Эмээ
Эмээ
2021-03-03 13:43

Дадлага туршлагаа ашиглаад монголд байгаа элбэг зүйлээс цахилгаан гаргаж нарангаравуу болох байлгүйдээ. М�##�чны хотыг бууц өтгөөр нь цахилгаанжуулахч юм билүү.АМЖИЛТ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ

Back to top button