Нийгмийн

Өнөөдөр дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-нд болсон 68 дахь хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтдын өдөр” болгон тунхаглажээ.

1973 оны энэ өдөр “Зэрлэг амьтан ургамлын ховордож буй төрөл зүйлийг худалдаалах олон улсын конвенц”-ыг баталсан юм.

Өнгөрсөн онд энэ өдрийг “Дэлхий дээрх амь бүхний тогтвортой байдал” сэдвээр тэмдэглэсэн бол энэ жил “Ой мод ба амьдралын хэрэгцээ: Хүн ба гарагийн тогтвортой байдал” сэдвээр тэмдэглэж байна.

-Дэлхийн Мазаалайн тоо толгой 34 орчим

 Дэлхийн Хавтгайн тоо толгой 1000 орчим

 -Жилд 30000, цагт 3 амьтны төрөл зүйл устаж байна.1970-2020 оны хооронд дэлхийн зэрлэг байгаль 52 хувиар багассан байхад хүн амын тоо эсрэгээрээ хоёр дахин ихэсжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button