УРЛАГ

“Анна Каренина”-г өнөөдрөөс тайзнаа дахин амилуулна

Оросын алдарт зохиолч Лэв Толстойн “Анна Каренина” жүжиг УДЭТ-ын тайзнаа өнөөдрөөс эхлэн дахин тоглогдоно.

Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.

“Анна Каренина” жүжгийн гол дүрийг жүжигчин Н.Баярмаа бүтээж, түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглож буй.

Тус жүжгийг өнгөрсөн намар Монголын тайзнаа “амилуулахад” нь 16.000 хүн үзсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button