НИЙГЭМ

Литр шатахууны борлуулалтаас 350 төгрөгийн алдагдал хүлээж эхэлжээ

Цар тахлаас үүдсэн нефтийн бүтээгдэхүүний үнийн уналт дотооддоо үйлдвэргүй Монгол Улсын хувьд хэсэгхэн ч гэсэн аз авчирсан. Статистик судалгаанаас харахад улс орнууд хилээ хаасан, хэрэглээ огцом буурсан гэх зэрэг шалтгааны улмаас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар буурсан байдаг.

“Роснефть” компанийн Монголд нийлүүлдэг шатахууны үнэ дэлхийн зах зээлийг дагаад буурсан тул шатахуун импортлогч Монголын аж ахуйн нэгжүүд дотоодын үнийг 2020 онд гурван удаа дээд тал нь бензин дээр 475, дизелийн түлшийг 590 төгрөгөөр хямдруулсан. Гэхдээ үнийн энэхүү уналт үүлэн чөлөөний нар шиг богино байв. Нефть олборлогч орнууд 2020 оны тавдугаар сарын 1-нээс хоногийн олборлолтоо 11 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан нь үнэ эргээд өсөх бодит нөхцөл болсон юм. Баррель нефтийн үнэ 22 ам.доллар болтлоо шалдаа буугаад байсан бол эдийн засагчдын тооцоогоор 2021 оны 5-6 дугаар сард 78 ам.доллар болж огцом өснө гэж дүгнэжээ. Үнийн энэ өсөлт шатахуунаа импортоор авдаг Монгол Улсын зах зээлд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Товчхондоо, шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан болно.

Дотоодын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөөс шалтгаалж АИ-92 төрлийн литр шатахуунаас 2021 оны нэгдүгээр сард 70, хоёрдугаар сард 200, гуравдугаар сард 350 төгрөгийн алдагдал хүлээж эхэлжээ. Аж ахуйн нэгжүүд төрийн холбогдох байгууллагуудад учир байдлыг удаа дараа тайлбарласан байна. Шатахууны үнийг дэлхийн зах зээл дээрх ханштай уялдуулж хөдөлгөхгүй бол өнгөрсөн онд онцгой албан татвараар улсад 252 тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ салбар бүхэлдээ эрсдэлд орж мэдэхээр болжээ.

Шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулж бага багаар нэмэхгүй бол инфляц огцом өсөж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах бодит эрсдэл байгааг эдийн засагчид анхааруулж эхэллээ. Хэрэв төрөөс шатахууны үнийг хүчээр барьсан хэвээр, аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээсээр байвал удалгүй литр шатахууны ханш 1000 төгрөгөөр огцом нэмэгдэж, Монгол Улс шатахууны хомсдолд орох нь бараг л тодорхой. Оны эхнээс алдагдал хүлээж эхэлсэн импортлогч аж ахуйн нэгжүүд эхнээсээ нөөц бүрдүүлэх санхүүгийн чадамжгүй болно. Өнгөрсөн онд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 4.2 хувиар чангарсан нь монголчуудад бас л алдагдалтай байв. 1999 онд шатахууны хомсдол үүсэхэд литр шатахууны шагийн ханш 5000 төгрөгт хүрсэн тухай ам дамжсан яриа байдаг. Монгол бол бараа, бүтээгдэхүүний суурь үнэ шатахуунаас хамаарч байдаг улс. Хэрэв төрөөс энэ чиглэлээр нэн яаралтай зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ огцом өсөхөд өргөн хэрэглээний бараан үнэ түүнээс хэд дахин өндрөөр нэмэгдэнэ. Импортлогч компаниудыг төрийн нэрээр хүчиндээд шатахууны үнийг барьдаг ч өсөн нэмэгдсэн өргөн хэрэглээний үнийг буулгаж байсан түүх байдаггүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Novsh
Novsh
2021-03-09 17:04

Bor shuvuu nislee. Zamaa zasaj exellee.

Зочин
Зочин
2021-03-09 22:22

Shaatsgaagaal. Yadaj euro standartiin benzin oruulj ir. Kerosin shahchaad

Зочин
Зочин
2021-03-09 23:33

Хуурамч шатахуун гээд байсаншд. Юун �##�дагд�##�.

Ганбаа
Ганбаа
2021-03-10 00:55

Эртхэн хэлчихгүй сүүлийн арваад хоног
мотор доголдоод болохгүй байсийн.Хулхи
АИ-92 оос болж лизинг дуусг�##�гүй моторгүй
болох нээ.

Ганаа
Ганаа
2021-03-10 04:10

Yaj ch bodson yu gej 1808 tugruguur orj irdgiin. Bithij hudlaa soliortsgoo ????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button