НИЙГЭМ

“Урт цагаан”-ы арын нурсан хэсгийг цэвэрлэх, хашаажуулах үүрэг өгчээ

Урт цагаан худалдааны төвийн хойд талд байрлалтай хувийн эзэмшлийн нурсан балгас бүхий газарт хог ихээр хуримтлагдан, тэнэмэл иргэд цугларан гэмт хэрэг үйлдэгдэх, халдварт өвчин тархах эрсдэл үүсээд байгаа билээ.

Үүнтэй холбоотой санал гомдол тухайн хэсэгт амьдардаг иргэдээс ч мөн хорооны Засаг даргын ажлын албанд удаа дараа ирсэн.

Хорооны Засаг даргын ажлын алба Дүүрэг, Нийслэлийн Газрын албанд удаа дараа хүсэлт тавьсны дагуу тухайн газрыг эзэмшигч компанийн удирдлагуудтай холбоо тогтоон өнөөдөр газар дээр нь уулзалт хийж одоогийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Уулзалтаар хорооны Засаг дарга Б.Солонго тус компанид дараах тодорхой шаардлагуудыг тавьж хугацаатай үүрэг өглөө. Газар эзэмшиг компани мөн тухайн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь биелүүлэн хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Үүнд:

-Тухайн газрын хур хогийг нэн даруй цэвэрлэн, ил задгай хог хаяхыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ болон камержуулалт хийж сар бүр хяналт тавих. /7 хоногийн хугацаатай/

-Гэрэлтүүлэг, камержуулалтгүй энэ хэсэгт иргэд болон ойролцоох ААНБ-ууд ил задгай хогоо хаяхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн мөн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж хашаажуулах. /30 хоногийн дотор/

-Нурсан балгас бүхий барилгын үлдэгдлийг ойрын хугацаанд нурааж газрыг цэвэрлэн, хотын өнгө үзэмжийг сэргээх. /Улирлын дотор/ Хорооны Засаг даргын ажлын албанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн дариуд холбогдох зургаар баримтжуулан тухай бүрд нь иргэддээ мэдээллэн ажиллах болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button