НИЙСЛЭЛ

Баянзүрх дүүргийн 14-р хороо, Моннисийн байранд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо Моннисийн 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа.

Хамгаалалтад долоон алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.Түүнчлэн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүллээ.

Дээрх хамгаалалтад авсан байрны оршин суугчдаас шинжилгээ авах ажиллагаа явагдаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг уриалъя. Сайхан цагийн төлөө хамтдаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button