УЛС ТӨР

АН: Засгийн газрын зарцуулах мөнгө ихсэх тусам ядуурал нэмэгдэж байна

   Ардчилсан намын бүлэг УИХ-ын хаврын чуулганы анхны өдөр /2021.03.15/ ээлжит хуралдаанаа хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

       Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, үр дүн, хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн сард зарласан. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байгаа. Учир нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хэрэгжүүлнэ.

Улсын төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр шийднэ гэж тухайн үеийн Сангийн сайд тайлбарлаж, 5.1 их наяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар зарцуулсан хэрнээ үр дүн нь төдийлөн сайн байж чадсангүй. Ковидыг хүн амын дунд хяналтгүй алдсан, вакцинаа ч захиалаагүй, худалдан авах төсвөө шийдвэрлээгүй байсан нь ил болсон. Гэтэл халдвар өдөрт зуу зуугаар нэмэгдэж орон нутагт халдвар алдах эрсдэл бодитоор нүүрлэлээ. Дэлхийн банкны тооцооллоор өдрийн орлого нь 1.5 ам.доллараас бага бол ядуу гэж үздэг.

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь орох эрсдэл бий болоод байна. Үүнээс харахад хэдэн өрх ямар орлогоор амь зууж байгааг тодорхойлж болно. Хэдийгээр хүүхдийн мөнгө гэх мэт зарим зөв бодлого байгаа ч 350 мянган өрх хүүхэдгүй байгаа нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Өдөр тутам орлого олж амьдардаг 180 мянган өрх орлогогүй болсон. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байгаа тухай бүлгийн гишүүд хэлэлцэв. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэлээ. Мөн гадаадын зарим орон, олон улсын байгууллагуудаас 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулжээ.

Нэмээд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн дарамт учруулсан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ. Энэ мэт зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулан дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллах болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-15 14:59

Ta nart heruul hiij hun ardiin dund setgel sanaagiin uimlehees eer chaddag ym baidag ymu ta nar yg ardchilsan nam menuu zaluujuudaa demjideggui eesdeel darga boloh geed daranguilagj nam bolood bn shu de batuul bn niisleliin ardchilsan namiin darga bno geee guigeed baidag ter hun huuliar shalgagdaj duusaagui zew buruugaa shiiduuljeed daraagiin asuudaldaa orol do shuuh huralaa hiilegjeed ijihgui ymaa ed nar ta nariin muulaad baidag MAN bol harin zuluusaa demjeed gargaad irsen ted oyutolgoin gereeg eerchilej bn shu de bod doo ta nar dan huujin ewgejuul heruul hiideg heweeree

Зочин
Зочин
2021-03-15 15:34

Зөв зүйл ярьж гэхдээ ардчилсан нам ялсан бол энэ мөнгөнөөс хамаагүй их мөнгөөр үр ашиггүй наадаж чадах байсан

зочин
зочин
2021-03-15 20:34

А.Адьяасүрэн гишүүнд
Өнөөдөр буюу2021.03.13 ний өдөр Танд хамаар�##� бүхий нэр дурдагддаг , бүхний мэдэх Ульгансар, Тэнгри Транс, Сантээвэр,
Баянговь компаниуд жолооч нарынхаа тээврийн хөлсийг нэмж ха�####�гасууд�##�д эсэргүүцэл илэрхийлж, 300 орчим тээвэрчид ачилтанд орохгүй зогсолт хийж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button