НИЙГЭМ
Төв аймгийн Эрдэнэ суманд халдвар илэрсэн тул хөл хорио тогтоолоо

Төв аймгийн Эрдэнэ сумын зарим хэсэгт гуравдугаар сарын 20 буюу өчигдрөөс эхлэн хоёр хоног хатуу хөл хорио тогтоожээ.
Тус сумын Өгөөмөрийн Нэгдүгээр багийн нутаг Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний 2 дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Тиймээс сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 11:00-17:00 байхаар тогтоосон гэнэ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.