Нийгмийн

Ардын хувьсгал, МАН-ын 100 жилээр 2048 бөх барилдуулна гэв үү

Үүнийг уншсан олонх хүн “Арай ч үгүй байлгүй дээ” гээд гайхаж байгаа нь мэдээж. Нээрэн ийм зүйл яригдаж байгаа сурагтай. МАН-ын зарим гишүүн ийм санал гаргаад, дээгүүр, доогуур гүйж явна гэнэ, цаана чинь.

Өнөө жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буйд хаана хаанаа ихээхэн ач холбогдол өгч буй. Тэгш ойд хэн түрүүлж, ямар шинэ цолтнууд төрөх нь олны анхаарлыг ихээхэн татсаар. Үүний сацуу МАН-ын 100 жилийн ой тохиож буйд эрх баригч намынхан Ардын хувьсгалын 100 жилээс ч дутахгүй ач холбогдол өгч байгаа. Ойгоо сүржин, даржин тэмдэглэхийн тулд 2048 бөх барилдуулан бааварлахаар ярилцаж суугааг ойрын хэд хэдэн эх сурвалж хэллээ.

Өнөө цагт төр хүчтэй юү, нам хүчтэй юү гэдэгт олон түмэн эргэлзэх болсон. Эрх баригч нам, МАН босоо байгаа өнөө цагт хүсвэл юуг ч хийнэ. Уг нь “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдэг. Төрийн наадам, үндэсний өв соёлоо намын ойтой хутгамааргүй байгааг энд онцолъё.

МҮБХ: ЭНЭ ТАЛААР ЯМАР НЭГЭН ЮМ ЯРИГДААГҮЙ

Бид энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Б.Магалжаваас тодруулахад “Энэ талаар ямар нэгэн юм яригдаагүй” гээд утсаа салгав. МҮБХ үүнийг үгүйсгэсэн ч огт худлаа гэсэн үг биш. Одоохондоо олонд зарлах болоогүй, нууцалж байж болно. Учир нь ийм санал яригдаж буйг ойрын хэд хэдэн эх сурвалж хэлснийг дахиад тодотгоё.

2048 БӨХ БАРИЛДУУЛБАЛ ЮУ БОЛОХ ВЭ

Монгол Улс тэгш ойгоороо 1024 бөх барилдуулдаг. “512 бөх барилдуулдгаас бараг ялгаагүй. Бөхчүүд нэгийн даваанд нэг цэргийг л давдаг” гэж олон түмэн шүүмжилдэг. За, тэгвэл 2048 бөх барилдуулбал юу болох вэ.

Нэгдүгээрт, Цолны үнэ цэнэ унана.

11 даваатай 2048 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд ямар цол олгох вэ гэдэг асуудал үүснэ. Ялангуяа, аварга цолны хувьд бүр ч асуудалтай. Дархан аварга, даян аварга, аварга цолтнууд нэгэн зэрэг хэд хэдээрээ төрөх магадлалтай. Тухайн бөх шууд 10 даваад үзүүрлэвэл аварга цол олгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүснэ.

Хоёрдугаарт, Цолны найраа хавтгайрна.

Аймгийнхаа тэгш ойгоор орон нутагтаа тийм бүтээн байгуулалт өрнүүлье, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барья гэхээс илүү яаж ийж байгаад улсын цолтонтой болж, ойдоо бэлэг баръя гэдэг хандлага бий. Энэ утгаараа Ардын хувьсгалын 100 жилийн түрүүг авах, улсын цолтон төрүүлэх сэн гэж аймаг аймгийн удирдлагууд мэрийж яваа.

2048 бөх барилдуулбал цолны найраа хавтгайрна. Угаасаа 1024, 512 бөх барилдахад цолны найрааг зогсоож чадахгүй байгаа шүү дээ. Олон бөх барилдах тусмаа олон шинэ цолтон мэндэлнэ. Улсын начин гэлтгүй бусад цолтнууд хэдэн арваараа төрөх боломжтой. Тэр хэрээр цолны найраа хавтгайрна.

Ардын хувьсгалын 100 жил, намын 100 жил тусдаа асуудал, уг нь. Одоогоор улсын наадмаар 2048 бөх барилдуулах санал МАН-ын зарим гишүүн гарган, ихэд нууцалж буйг тодотгоё. Ямар нэгэн шийдвэр албан ёсоор гаргаагүй, тэгье, ингэе гэж шийдээгүй байгааг онцолъё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
od
od
2021-03-25 08:57

100 jilee nijger surtei ta sag temdegleed margaashnaas ni buyu 7-r sariin 14 noos hyrtsgaah uu daa tsomooroo. Tegie tegie

Зочин
Зочин
2021-03-25 08:58

Өвчнөө дийлэхгүй байж үхсэн ацны чинь бөх барилдуулах.

Зочин
Зочин
2021-03-25 09:03

Ардын хувьсг�##�аар бий болсон улс нь сөнөчихсөн байхад хувьг�##�ын ой хийнэ. Дэндүү солиорол. Тэгвэл хүй нэгдэлийн хувьсг�##�ын 250000 жилийн ой хүй нэгдлийн төлөө намын 250001 жилийн ой хийж элийрцгээ

Иргэн
Иргэн
2021-03-25 09:22

100 жтлийн ойн мед�##�ийг намын байрандаа хүмүүсийг бөөнөөр нь цуглуулаад битүү тарааж байна лээ.

Зочин
Зочин
2021-03-25 09:27

Бүхэл бүтэн улсыг сүйрүүлчихээд юун 100 жил вэ. Баяр наадмаас өөр юм бодож чаддаггүй юмуу. Бүтэн 2 жил элгээрээ хэвтсэн эдийн засгаа өндийлгөх хэрэгтэй юм бишүү. Одоо цаашид ямар нэг баяр тэмдэглэх хэрэггүй. Харин ч амр�##�тын өдрөө цөөлж, илүү их ажиллах хэрэгтэй. Элдэв х�##�амжаа цөөлж, хөдөлмөрийн насны эрүүл хүн бүр ажил гололгүй хөдөлмөрлө. Алийн болгон хятадаас бүх юмаа авах юм бэ. Амр�##�т, архид�##�т хоёроо цэгцлэх цаг болсон шүү. Харин ахмадууд, хүүхдүүдэд өгдөг х�##�амжаа үлдээх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-03-25 11:51

10000 барилдуулы. Гиннэст орох гээд 6000 барилдцан юм чин тэрнээс давий.

Хэннчбиш
Хэннчбиш
2021-03-25 12:43

7-Сарын 1- н гэхэд хэлдварыг бүрэн зогсоочихвол барилдуулсан ч яадаг юм бэ? Хэдэн начин л арай илүү төрж 6-д гар амраана биз Бусад цолтон бол цаг нь ирсэн нь л цолоо авнаНайрааны харцага тэр гээд нэрлээч ЧАДАХГҮЙШ ДЭЭ Энэ цолыг чинь тунаж авдаг юмГоочилж хан�##�аа барилдаан үзэлгүй ч удлаа Гэхдээ "ёстой бөх хүн " бол Эрдэнэт-Од л юм уу даа Аль нэг хур�##�д бус Дэлхийн холбоонд дэвшиж "сонгогдож" байна

Холбоотой мэдээ

Back to top button