НИЙГЭМ

Сүүлийн 24 цагт 285 халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 5895 боллоо

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

"Сүүлийн 24 цагт 13.456 шинжилгээ хийснээс Нийслэлд 285 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 5895 боллоо. Мөн 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улаанбаатар хот тэр чигээрээ голомт болсон. Хүн амын дунд халдвар өргөн тархсан. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 18 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал: Завхан аймагт 1, Төв аймагт 2, Баянхонгор аймагт 1, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн" гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

УОК энэ мэдээ сонсоод юу гэж байна? Уламжлалаа бариад таг дуугүй юу? Өдрийн шинэ өвчлөл хэд хүрвэл хөл хорио тогтоох в? Өдөрт хэдэн хүн нас барах ёстой юм бол? Энэ Засгийн газар хэтэрхий хэрцгий юмаа. Сүүлд нь хариуцлага хүлээж чадах уу?

Иргэн
Иргэн

Хэмжээнээсээ хэтэрлээ. ЗГ, УОК хаана бнаа. Оюун-Эрдэнэ гэдэг залуу нэг попорчоод л алга болчихдог. Оросын 1 удаагийн вакциныг яаралтай аваач дээ. Орос ах нар тусална 3 хан сая тунд горойхгуй. 2 тунт вакцин нь 2-дохоо хулээж байхдаа халдвар туугаад ямар ч ур дунгуй болох эрсдэлтэй боллоо. Тэмуулэн мэдээлэл хийхдээ санаа алдаж тэнэгтээд баймааргуй бна шуу. 11 цагийн мэдээлэлдээ маш ондор ач холбогдол огоосэй. Та нарын мэдээлэл улам выдаст автуулж бна. Байдал хэцуу боллоо Амбасэлмаа гуай мэдээллээ хийлдээ.

зочин
зочин

Хөл хориогоо тогтоохгүй бол дахин 7 хоногийг хүлээхэд ЭМС нь хүч дутаад хэцүү болох нь ээ хүндэрсэн хүний тоо өдрөөс өдөрт ихсэж бна. Хөдөө орон нутагтаа халдвараа алдчихлаа үүнийг л анхаарахгүй бол нөгөө вакцин хийлгэсэн нь ямар ч үр дүнгүй болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button