НийгмийнНИЙГЭМ

УОК: Г.Баасангаас халдвар илэрсэн гэх мэдээллийг бид олон нийтэд цацаагүй

Сүхбаатарын талбайд Монголын ардчилсан холбооны гишүүд, дэмжигчидтэй хамт жагссан, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ.

УОК-оос мэдэгдэж буй мэтээр цацагдсан энэхүү мэдээллийг УОК үгүйсгэлээ.

Тус мэдэгдэлд “УОК-ын Шуурхай штабаас иргэн Г.Баасанг коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээллийг олон нийтэд зарлаагүй болно.

Улсын онцгой комисс нь хувь хүний нэр хүнд, албан тушаал, хувийн нууцтай холбоотой мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд түгээхгүй байх үүрэгтэй.

Иймд УОК-ын нэрийг хууль бусаар ашиглан худал мэдээлэл түгээхгүй байхыг албан ёсоор анхааруулья” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-25 21:25

БААСАН АВГАЙ ХАЛДВАР АВЧЭЭ ДЭЭ.ЗАРЛАЖ БАЙГААМ БИШ ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button