Нийгмийн

Хэнтий аймагт ирэх сарын 02-ны өдрийн 06:00 хүртэл тэг зогсолт хийлээ

Өнөөдөр 10:00 цагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ХӨСҮТ-д хүргүүлсэн PCR шинжилгээний долоон сорьцын зургаа нь эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Гамшгаас хамгаалах Шуурхай штаб, хариу арга хэмжээний баг, бүлгүүд үүсэж болох эрсдэлийг тооцож өчигдөр буюу 16 цагаас өнөөдрийг хүртэл эрсдэлийн үнэлгээ тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад байсан юм. Тиймээс Онцгой комиссын хурлаар эрсдэлийн үнэлгээг танилцуулж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Өчигдөр оройноос эхлэн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан, Хэрлэн суманд нийт 96 PCR шинжилгээний сорьц авсан бөгөөд шинжилгээний хариу аймгийн Нэгдсэн эмнэлэгийн "Молекул биологийн лаборатори"-д 20:00 цагт гарна гэж ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр мэдэгдлээ.

Өнөөдрийн хуралдааны дүнд аймгийн Засаг даргын А/161 дараах шийдвэрүүд гарлаа.

1. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх сумдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан тус сумдад хатуу хөл хорионы дэглэмийг мөрдүүлж, тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 06:00 хүртэлх хугацаанд бүрэн зогсоож, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газар /хурандаа Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button