НийгмийнУЛС ТӨР

Өнөөдөр орон нутагт АН-ын даргын сонгуулийн санал хураана

Өнөөдөр /2021.03.27/ АН-ын даргын сунгааны санал хураалт орон нутгийн гишүүдийн дунд болох юм байна. Ингэхдээ 12.00-22.00 цагийн хооронд санал авах байрнууд ажиллах аж.

Харин Нийслэлийн хувьд маргааш буюу гуравдугаар сарын 28-нд санал хураалт болно. Орон нутагт нэг өдрийн өмнө болж буй шалтгаан нь аймгууудад хөл хорионы дэглэм тогтоож буйтай холбоотой гэлээ.

Онцлоход, энэ нь Ц.Тувааны талын гэгдэх АН-ын даргын сунгаа юм. О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар нэр дэвшсэн уг сонгууль саналаа уламжлалт хэлбэрээр хураана. Харин С.Эрдэнийн гэгдэх нөгөө сонгууль нь маргааш цахимаар санал хураалт явуулах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button