НИЙГЭМ
Таван аймагт 42 тохиолдол бүртгэгдэж, орон нутаг дахь халдвар 551 боллоо

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн “Өнгөрсөн 24 цагт нийт 17 мянган хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 361 шинэ тохиолдол илэрлээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 6693 боллоо” гэж мэдээллээ.
Шинэ тохиолдлуудын 319 нь Нийслэлд бүртгэгдсэн байна. Үүгээр Нийслэлд бүртгэгдсэн нийт халдварын тоо 5606 болжээ.
Харин аймгуудад бүртгэгдсэн халдварыг задалбал:
- Орхон- 15
- Архангай- 12
- Өвөрхангай- 7
- Баянхонгор-2
- Төв – 4
- Хөвсгөл – 2 тохиолдол шинээр нэмэгджээ.
Үүгээр аймаг, орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тоо 551 болж байна.

Г.САНСАРМАА