Нийгмийн

Бөхийн удамтай, 17 настай хүү бүх Японы ахлах сургуулийн аварга болжээ

Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужад боллоо. 125 кг-ын жинд “Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва зургаан барилдаан хийж алтан медаль хүртэв. Домогт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг “Ичиши” залуучуудын клубт багш Р.Баяраа түүнийг өнгөрсөн жил өдгөө сурч буй сургуульд нь авчирсан.

Б.Намбардагва нь удамт бөх бөгөөд түүний аав нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр. Сонирхуулахад, “Кашива Ниттай” сургуулиас сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун Биеийн тамирын их сургуульд элсч, сүмо рүү орохоор эргэлт буцалтгүй шийдсэн.

Эх сурвалж: Монгол бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. Юун СУМО хайран хүүхэд ЧӨЛӨӨТӨӨР барилдаж ОЛИМП ДЭЛХИЙН аварга болох хэрэгтэй… Ямар гахай биш….

  2. СҮМО ЯХАХАВ ХЭДЭН МӨНГӨ ЗУЛГААНА. ОЛИМП БОЛ НЭР ҮЛДЭНЭ. СОНГОЛТ НЬ ХҮНИЙХ. ӨӨРӨӨ МЭД. СУМО БОЛ ГАХАЙ ШҮДЭЭ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button