НИЙГЭМ

Б.Дуламсүрэн: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олсон

Өнөөдөр /2021.03.27/ ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр өчигдөр, өнөөдөр буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан гэж мэдээлэв.

Түүнчлэн Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, салхины хурд 16-23 м/с, түр зуур 26-30 м/с хүрч, цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн талаар онцоллоо.

Мөн тэрбээр "Цасан болон шороон шуурганы улмаас Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн нутагт малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эсэн мэнд олсон" гэж мэдээллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button