НИЙГЭМ

2021.03.28: 321 тохиолдол нэмэгдэж, нийт халдвар 7014 боллоо

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа "Өнгөрсөн 24 цагт халдварын 321 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд дотоодоос бүртгэсэн халдвар бөгөөд үүгээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 7015 болсон байна. 321 халдварын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Нийслэлд бүртгэгдсэн халдвар 5868 боллоо.
Мөн өнгөрсөн 24 цагт 104 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Үүгээр нийт 4334 хүн иргэнийг эдгээсэн байна” гэж мэдээллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнэггүй, хариуцлаггүй, аминчхан хэдхэн нөхдөөс болж хот хөдөөгүй халдвар тархчихлаа, үүнийг дагаад хүнд,нэн хүнд өвчтөний тоо ихсэж байгааг анхаар!!! Үхэл хэмээх аюул хажууд чинь ирээд наалдчихлаа. Цаг бол алт, цаг алдаад байнаа, нэн даруй хөл хорьж хөдөлгөөн багасга. Хүн гээч амьтанд эрүүл мэнд амь нас л нандин эрдэнэ, тэр ажил мөнгийг эрүүл саруул л хүн хөдөлмөрлөж олно!!! Гамшиг, аюул босгыг чинь даваад үүдэнд чинь зогсож байна! Энэ бол сүржигнэл, улс төр аль нь ч биш, өнөөгийн бодит байдал!!!

Зочин
Зочин

Зассс, үглээд

ард иргэд
ард иргэд

хөл хорио тогтоох л юм бол өлссөн ард түмэн бомож тэмцэнэ шүүү дээгүүрээ идэж уугаад албан тушаал сандал суудлын төоөө ард түмэн биднээс хулгай хийж мөнгө төгрөг шинээр хэвлэж юмны үнийг дэндүү ихээр өсгөж бна энэ үед хөл хорио тогтоох юм бол дарга нараа бүгдэнгийн чинь гэрт очно шүү

Холбоотой мэдээ

Back to top button