УЛС ТӨР

“Ц.Тувааны” сонгууль: Ирц 29 хувьтай, хамгийн идэвхтэй нь Увс аймаг

Ц.Туваан талын гэгдэх нэрээр олон нийтэд ойлгогдож буй, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нарын өрсөлдөж буй АН-ын даргын сунгаа өнөөдөр болж буй.

Уг сонгуулийг зохион байгуулж буй АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал ирцийн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр орон нутагт санал хураалтыг эхлүүлсэн. Одоогоор орон нутгийн ирц 50 хувьдаа хүрсэн байна. Хамгийн идэвхтэй саналаа өгч буй нь Увс аймаг.

Улсын нийт дүнгээр, 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 29 хувьтай гэдэг мэдээлэл нэгтгэгдсэн. 330 сум, есөн дүүрэгт 357 санал авах байр ажиллаж байна.

Санал хураалтыг 20.00 цагт хааж, олон нийтэд нээлттэйгээр гараар тоолно. АН-ын Үндсэн дүрэмд сонгуулийн босго оноо гэж заагаагүй тул ирц хэдэн хувьтай байхаас үл хамаарч, дүн гарна” гэлээ.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, нөгөө талд зэрэгцэн С.Эрдэнийн талаас зохион байгуулж буй АН-ын даргын сунгаа цахимаар саналаа хурааж байна. Уг сонгууль санал хураалтаа 22.00 цагт хааж, автоматаар тоологдон шууд дүн нь гарна. Энэ сонгуульд Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр нар өрсөлдөж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-28 15:19

Эрдэнэ болио!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2021-03-28 15:28

1 нам 2 т�##�д 2 дарга сонгодог практик монголоос өөр газр байхгүй.

Уншигч
Уншигч
2021-03-28 15:44

С�##�ангид явуулж байгаа хоёр сонгуулиас гарч ирсэн 2 даргыг дараа нь хооронд нь нээлттэй мэтгэлцээн явуулж байгаад, дахин сан�##� хураав�##� болох юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button