“Ц.Тувааны” сонгууль: Санал хураалт хаагдсан, дүнг маргааш зарлана гэв

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр АН-ын даргын сонгуулийн явцын мэдээллээс танилцуулав. Тэрбээр өдөр 14.00 цагийн үед 12.00 цагийн байдлаар нэгтгэгдсэн ирцийн мэдээллийг өгсөн юм. Ингэхдээ 20.00 цагт санал хураалт хаагдана гэж мэдээлж байсан.
Энэ дагуу 20.00 цагаас анал хураах процессыг зогсоосон талаар И.Мөнхжаргал мэдэгдлээ. Одоо олон нийтэд нээлттэй байдлаар саналын хуудсыг тоолох үйл ажиллагаа эхлэх юм байна. Харин эцсийн дүнг маргааш зарлана гэлээ.
18.00 цагийн байдлаар нэгтгэгдсэн мэдээллээр сонгуулийн ирц 44 хувьд хүрчээ. Өдрийн мэдээллээр хамгийн идэвхтэй аймаг Увс байна гэгдэж байв.
Уг сонгуульд О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөж буй. Харин яг зэрэгцээд цахимаар саналаа хурааж буй С.Эрдэнийн гэгдэх нөгөө сонгуульд Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр нар нэр дэвшсэн.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
AHamiig alga bolgojiigaa Erdene Tubaan geh idej uusan ni arisandaa bagtshaa bolison oo uud ichdeggui yum uu