НИЙГЭМ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын баг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх ажлуудаар хамтрах чиглэлээр хүсэлт тавьж, санал солилцлоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 километр үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бас нэг цавчаа юу?
бас нэг цавчаа юу?
2021-03-29 12:20

эхлээд энэ х�##�двартайгаа тэмц, ядуу хүмүүсээ дэмж, дараа нь тэр мод зодоо тарь

Зэв
Зэв
2021-03-29 20:59

Мод шилжүүлэн суулгаж үхүүлдэг бизнэсээ болиоч ург�##�т сайтай 1м өндөртэй мод аж ахуйн нэгжээс худ�##�дан аваач хөдөөнөөс л үнэгүй мод авчраад үхүүлээд бхын тийм том мод ургадаггүй л байхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button