НИЙГЭМ

ГОРГАЗ ХХК: Хэрэглэгч хэт том сав тавьснаас халалт үүсч тэсэрсэн

Өчигдөр /2021.03.29/ олон нийтийн цахим сүлжээнд нэгэн хэрэглэгч Горгаз ХХК-ийн хийн түлшийг хэрэглэж байтал тэсэрсэн гэх агуулга бүхий мэдээлэл, зургийг оруулсан. Тухайн мэдээлэл нийтлэгдсэнээр цахимд эл хийн түлш нь Горгаз ХХК-ийн оруулж ирдэг түлш биш, цаашлаад хэрэглэгч буруу хэрэглэснээс улбаатай зэрэг мэдээллүүд хөвөрсөн. Бид тухайн мэдээлэлтэй холбоотойгоор Горгаз ХХК-тай холбогдож тодруулга авлаа.

-ТУХАЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙГООР КОМПАНИЙН УТАС РУУ ЯМАР НЭГ ГОМДОЛ ИРЭЭГҮЙ-

Горгаз ХХК-ийн мартетинг, борлуулалтын албанаас тодруулахад:

"Хэрэглэгчийн оруулсан зурган дээрх хийн түлшийг БНСУ-аас манай компани оруулж ирдэг. Тухайн мэдээлэлтэй холбоотойгоор компанийн утас руу ямар нэг гомдол ирээгүй. Зурагнаас харахад тухайн хүн хийн плеткан дээрээ хэт том суурьтай сав тавьснаас, түлшний хажуу талаас халалт үүсэж, тэсэрсэн гэмээр харагдаж байсан. Тухайн түлш өөрөө тэсрэлтээс хамгаалсан хамгаалалттай. Тиймээс ч дундуураа бус урдуураа тэсэрсэн байсан” гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд та бүхэн хийн түлшийг зохих зааварчилгааны дагуу хэрэглэж, аюулгүй ажиллагааг сахихыг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-29 12:12

Ажиллуулах дара�##��##� дээр нь том сав тавьж болохгүй гэсэн зүйл �##�га. Болдоггүй бол аюулгүй байдлын үүднээс бичиж сануулах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button