НИЙГЭМ
Нийслэлд 39 цэгт 10.000 иргэнийг дархлаажуулна

Өчигдөр /2021.03.29/-ийн байдлаар Нийслэлд дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллаж, нийслэлийн хэмжээнд 10.000, орон нутагт 444 нийт 10.444 иргэнийг дархлаажуулжээ.
Ингэснээр тус өдрийн байдлаар нийт 290.108 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад буй юм.
Харин өнөөдөр /2021.03.30/ нийслэлд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10.000 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн аж.

О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.