Х.Ариунаа: Эрүүл мэндийн салбарынхны цалин нэмэхгүй бол ядарч цөхөрч, олноороо өвчилж эхэллээ

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрхийнхээ өдөр тулгамдаж буй асуудлууд болох илүү цаг ялгавартай олгогдож буй, цалин хөлс бага байгаа талаар мэдээлэл хилээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэлэхдээ “Манай холбоо эмч нарын баярын өдрөөрөө Монголын өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа эмч нарынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ажил зохион байгуулж байна. Баярын өдөр ч гэж баярлахаасаа илүү тэмцэж байна. Бодит байдалт манай салбарынхан маш ачаалалтай ажиллаж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас бүтэн 1.3 жил амралт, баяр ёслол гэлгүй, ар гэр амьдрал ахуйгаа орхин ажиллаж ирсэн.
Бид ажиллах ёстой ч гэсэн цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байгааг хэлэхээс өөр аргагүй байна. Дэлхийн улс оронд коронавирусээр өвчилсөн тохиолдол маш их. Эрүүл мэндийн салбарын 17 мянган эмч ажилчид нас барлаа. 3000 нь сувилагч байна. Бидний авдаг цалин нь их эмч дунджаар 750-850 мянга, сувилагч 670-700 мянга, үйлчилгээний ажилчид 450-500 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс 26 хувийн шимтгэл авдаг. 90-ээд хувь нь цалингийн зээлтэй. Банкны зээлийн хүү нь 16-21 хувийн хүүтэй.
Гар дээрээ 100 доллар хүрэхгүй цалин авч байна. 20-30 мянган төгрөгтэй үлдэж байна, яах вэ даргаа гээд надад хандаж байна. Яаж энэ цар тахлын үед амьдрах вэ.
ХӨСҮТ-ийн ажилчид ямар их ачаалалтай ажиллаж байна. Жилийн 365-220 хоног эмнэлэг дээр байна. Цалин хөлсөө нэмэгдүүлэхгүй бол ядарч цөхөрч, маш олноороо өвчилж эхэлж байна. Энэ бол зөвхөн эмч нарын асуудал биш Монгол Улсын иргэдийн эрх ашигтай холбоотой” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялгавартай нэмэх. Галын цэгт ажилагсадад л нэмэгдэл байх ёстой.!
Цалин нэмбэл өвдөхгүй гэсэн үг үү. Уг нь ажлын цагийг зохицуулах, илүү амин дэм бүхий хоол хүнсээр хангах, хувцас,ариутгалын хэрэгсэл йг нэмэгдүүлэх, нөөц эмч сувилагч нарыг татан оролцуулах замаар ажиллаж байгаа эмч нарт амралт олгох гээд олон л арга зам баймаар юм. Онцгой , цагдаа. цэрэг, мэргэжлийн хяналтынхан, туслан гүйцэтгэгч бүх л хүмүүс цалингаа нэмүүлмээр л байна шүү.
ЯЛГАВАРТАЙ НЭМЭХ НЬ ЗӨВ. ЯАГААД ГЭВЭЛ ЭМНЭЛГҮҮДЭД ИХ ЭМЧ БИШ МӨРТЛӨӨ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ГЭЭД ИХ ЭМЧТЭЙ ИЖИЛ ЦАЛИНЖДАГ МАШ ОЛОН ХҮН БАЙДАГ. ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГТ ТЭД БАЙХНҮЙ АЛЬ ЭРТ ТАРАХ ЦАГ БОЛСОН ГЭЭД ГЭРТЭЭ ХАРЬЧИХСАН БАЙДАГ. ЭМЧЛЭГЧ ИХ ЭМЧ НАР УЛААН ГАРААРАА ҮЗЭЛЦЭЭД ҮЛДДЭГ. АЛЬ Ч ТОХИОЛДОЛД ЯГ ХҮН ЭМЧИЛДЭГ ЭМЧЛЭГ ЭМЧ НАР АРАЙ ИЛҮҮ ЦАЛИНТАЙ БАЫХ ЁСТОЙ ШҮҮ. ҮҮНИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ ӨГВӨЛ ЭНЭ ЗГ - МАШ ЧУХАЛ ҮР ДҮН БОЛЖ ҮЛДЭХ БИЗ