Б.Хурц нарын гомдлыг Дээд шүүхээр хэлэлцэнэ

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн хоёр жил орчим шалгуулж, шүүгдэж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд анхан шатны шүүхээс ял оноосон. Заримыг нь цагаатгасан. Харин ял авсан Б.Хурц, Г.Эрдэнэбат нар давж заалдаад, анхан шатны шүүх хурлаас гурван сарын дараа хэргээ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шилжүүлж чадсан.
Өөрөөр хэлбэл хэргээ дахин шалгуулж, ялласан тогтоолыг өөрчлүүлэхээр шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага бий. Ингээд давж заалдах шатны шүүхээс хойш нэг сар орчмын дараа Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гэнэт л тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Одоо тэд гадуур байцаагдаж буй.
Өнгөрсөн оны аравдугаар сард ийнхүү анхан шатны шүүхэд буцаасан хэрэг таван сарын турш нам гүм байж, шүүхийн процесс нь юу болсон нь тодорхойгүй байв. Гэтэл Б.Хурц, Г.Эрдэнэбат нар эл хэргээрээ Дээд шүүхэд гомдол гаргасан шүүх хурал өнөөдөр /2021.03.31/ улсын Дээд шүүхэд товлогджээ. Ял оноосон шийдвэрийг нь хүчингүй болгож, анхан шатанд буцаасан байхад Б.Хурц нар яагаад Дээд шүүхэд хандах болов.
Учир нь ялыг нь хүчингүй болгосон 2020.10.29-ний Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж шилжихээс өмнө прокуророос эсэргүүцэл биччихсэн аж. Өөрөөр хэлбэл прокуророос Б.Хурц нарын ялыг хүчингүй болгосон нь буруу шийдвэр гэж үзжээ. Тиймээс Б.Хурц нар прокурорын дээрх эсэргүүцлийг эсэргүүцэж Дээд шүүхэд “гомдоод” байгаа нь энэ аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нүл алдаа байна шүү. өгүүлбэр найруулга зүй дээрээ бодоорой.