НИЙГЭМ

Зөвшөөрөлгүй баригдсан гражуудыг албадан буулгалаа

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражийг дүүргийн Засаг даргын А/610 захирамжаар буулгаж газар чөлөөлөлт хийлээ. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, ногоон байгууламж барихаар төлөвлөж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Бид Цагдаагийн газрын нэр дээр байдаг газруудыг нэгтгэх захирамж гаргуулахаар хотын даргад хүсэлтээ өгөөд байна. Энэ газрыг жилийн өмнө Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга зарах гэж байгаад газар дээрээ 80 сая төгрөгтэй баригдаж байсныг иргэд санаж байгаа байх. Газрыг хууль бусаар олгодог, наймаалцдаг байдалтай бид цаашдаа хатуу тэмцэнэ” гэж хэллээ. Дүүргийн хэмжээнд энэ жил 40 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөөд байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-31 11:41

Сн байна сайн мэдээ бага багаар бий болж л бн

Ганбаа
Ганбаа
2021-03-31 12:36

Шинэ хороололын дунд үлдсэн айлын газрыг яаж чөлөөлдөг юм болоо.Орж гарч болохгүй гарц хаасан нохой байнга хуцаад ноль үнэртээд явд�##�тай байнаа.Хотын даргаа.

Зочин
Зочин
2021-03-31 21:51

Грашыг нь буулгаж байгаад зарна

Холбоотой мэдээ

Back to top button