НИЙГЭМ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 19:00 цагт газардана. 

Тус нислэгээр нийт 160 иргэн эх орондоо ирнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийг шалтгаанаар нь ангилбал:

  • Хүндэтгэн үзэх шалтгаантай - 117
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл- 31
  • Эрүүл мэндийн шалтгаантай - тав
  • Өндөр настан - дөрөв
  • Жирэмсэн - гурван хүн байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button