НИЙГЭМ
Дөрөвдүгээр сард 3 сая орчим тун татаж, 1.1 сая хүнээ вакцинжуулна

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгсөн.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, “Гуравдугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 300 мянга 366 хүнийг вакцины эхний тунд хамруулсан. Энэ нь нийт дархлаажуулах зорилтот дүнгийн 15.2 хувийг эзэлнэ” гэж мэдээлсэн.
Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард нийт 2 сая 297 мянга 600 тун вакцин татан төвлөрүүлэхээр бэлдсэн юм байна. Эдгээрийг задлан тайлбарлавал:
- Спутник вакцин 1 сая тунг
- Синофарм үйлдвэрийн вакцин 900 мянган тунг /дөрөвдүгээр сарын 1, 15, сүүлээр гэсэн гурван удаагийн таталтаар/,
- АстраЗенека вакцин 300 мянган тун /дөрөвдүгээр сарын эхээр/,
- АстраЗенека вакциныг COVAX хөтөлбөрийн хүрээнд 97 мянга 600 тун /дөрөвдүгээр сарын сүүлээр/ гэж төлөвлөжээ.
Энэ нь нийт 1.1 сая хүнийг хамруулах буюу зорилтот дүнгийнхээ 55.5 хувийг хамруулах тун юм байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэзээ вэ? Хулхидуулж хошгирч цадлаа бна!!
спутник хэзээ ирэх юм бэ тодорхой мэдээлэл өгөөч ээ