Нийгмийн

“PubG Stream” хийдэг гурван залуу хамт тоглодог охиноо бүлэглэн хүчирхийлсэн үү

Өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны шөнө дунд стрийм хийдэг С, М, Э гэх гурван залуу архидан согтуурсан үедээ клан буюу баг болж тоглодог өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй мэдээлэл ирлээ. Тухайн мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

"Цахим ертөнцөд тухайн мэдээлэл тавигдсан. Одоогоор цагдаагийн байгууллагад тус хэргийн мэдээлэл ирээгүй байна. Мэдээлэл үнэн эсэхийг нягтлан ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.

Эх сурвалжийн мэдээлснээр: Өсвөр насны охиныг согтоож, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүд нь олон дагагчтай, стрийм пэйж, грүппийг хөтлөн явуулдаг бөгөөд 10 болон түүнээс дээш насны хүүхэд, залуус дагадаг байна. Би тухайн мэдээллийг эргэн мэдээлэх болно.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button