Нийгмийн

Цэргээ зодож амийг нь хөнөөсөн салаан даргыг цагдан хорьжээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д цэрэг зодсон хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус цэргийн ангид салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 19 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсны улмаас ТТАХНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /2021.03.31/ шөнө нас барсан юм. Талийгаачийн эмчилгээний явц ямар байсан талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэргэжилтэн Б.Хандмаа:

"Цэргийн албан хаагч манай эмнэлэгт энэ сарын 29-ний шөнө маш хүнд биеийн байдалтай ирсэн. Ингээд 30-ны 23.15 цагт нас барсан. Нас барсан шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа гэж тодорхойлоод буй” хэмээх зүйлсийг хэлсэн юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагчийн биед халдаж, амийг нь хөнөөсөн 326-р ангийн салаан дарга Г-г хорих 461-р ангид цагдан хорьсон байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагчийн биед халдаж, амийг нь хөнөөсөн 326-р ангийн салаан дарга Г-г хорих 461-р ангид цагдан хорьсон байна. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-01 10:35

Hunii ami hunuusun aluurching horihgui yahiin zugeer yvuulaad bhiimuu

Zochin
Zochin
2021-04-03 17:51

Nohoin g###gig mas ondor yal ogoosoi yamar daam nobs be

Холбоотой мэдээ

Back to top button