Нийгмийн

Н.Алтанхуяг: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу сулламаар байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв.

Тэрбээр "С.Зориг агсны амь насныг хөнөөсөн хэргээр УИХ-ын тогтоол гаргая гэсэн саналт байсан. Гэтэл өчигдөр Х.Нямбаатар сайдын жиргээнд энэ хэргийг нууцаас гаргаж байна гэсэн байна билээ. Тэгэхээр нууцаас гаргачихлаа гэж бодож байна. Энэ хэргийг нууцаас гаргах нь чухал ач холбогдолтой. Үүнийг олон жил улс төржүүлж ирсэн. Одоо нууцаас гаргачихаар нэг тийшээ болох болов уу гэж бодож байна.

Одоо тэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу сулламаар байна. Ард түмний нүдэн дээр ийм зүйл болчихоод байхад УИХ нь анзаарахгүй, хууль хяналтын байгууллагын ажил гэж хаяж байгаа нь зөв юм уу. 1998 онд энэ хэрэг гарснаас хош маш олон удаа улс төрийн шоу хийсэн. ЦЕГ-ын даргаар Мөрөн гэж нөхөр ажиллаж байсан. 2000 оны сонгуулийн үеэр энэ хүн юу гэж мэдэгдсэн бэ гэхээр сонгуулийн мрагааш энэ хэрэг илэрнэ гэж хэлсэн.

Тэр үед МАН 74 суудал авч байсан. Энэ завсар 2003 онд Б.Энхбат гэж хүнийг Францаас авч ирж эрүүдэн шүүсэн. Сүүлд 2015 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт сэжиглэж, мөрдөн мөшгиж эхэлсэн байдаг. Энэ хэргийг өмнөх Засгийн газрууд яагаад нууцаас гаргадаггүй байсан юм бэ. Хэлмэгдүүлэлтээр шийдсэн үү яасан гэдэг нь тодорно” гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс төр хийж байвал хэн алсан алаагүй нь хамаагүй болжээ МАНахуй-д

Холбоотой мэдээ

Back to top button