НИЙГЭМ
Цэргийн алба хаагч сум алдаж, өөрийгөө гэмтээжээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож бэртээсний улмаас эмнэлэгт эмчлэгдэж байхдаа амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд дахин нэг цэргийн алба хаагч сум алдсаны улмаас бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: “Баянзүрх дүүрэг, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х сургалтын буудлага хийх үедээ сум алдаж, хөлийн өсгийгөө бэртээсэн” болохыг хэлэв. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
О.ЭНЭРЭЛ
Уншихад ойлгомжгүй болжээ. Өмнө нь энэ т####аар өөр сувагаар мэдээ аваагүй байсан бол Г, Б хоёрын ####ь нь амиа ####дсаныг мэдэхгүй өнгөрөхөөр байна.