ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн халдвар 16 аймагт таржээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдэлээл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр мэргэжлийн хүмүүс ажил ихтэй байгаа учраас ирж чадсангүй.

Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториудад нийт 20489 шинжилгээ хийхэлд коронавирусийн 394 тохиолдол нэмэгдлээ. Энэ халдварууд төвийн зургаан дүүргээс бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 150 хүн эмчлэгдэж, эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Шинээр бүртгэгдсэн 394 бүгд дотоодын халдвар байна. Ингээд дотоодын халдвар 8841 болж байна. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 266 тохиолдол батлагдаж, нийслэлийн нийт өвчлөл 7266 боллоо. Харин орон нутагт 128 тохиолдол шинээр батлагдаж, өвчлөл 1038 болж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварууд төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн бол орон нутагт буюу 16 аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button