Нийгмийн

Завхан аймаг улаан түвшнээс улбар шар түвшинд шилжлээ

Завхан аймгийн Шилүүстэй, Тосонцэнгэл, Улиастай сумдад Коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин улаан түвшинд шилжсэнтэй холболдуулан хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байсан. Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл сумдын 115 иргэний шинжилгээнээс ойрын хавьтлын тусгаарлалтанд байсан 3 иргэний PCR хариу “эерэг” гарч халдвар авсан нь батлагдлаа.

Онцгой комиссын гишүүдийн 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Коронавируст “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсоод халдварын голомтыг бүрэн хяналтандаа авч тусгаарлаж чадсан гэж үзээд хөл хорионы дэглэмийг сулруулан улаан түвшинээс улбар шар түвшинд шилжүүлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Шуурхай штабын дарга, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн нар өдөр бүр 12:00 цагт цаг үеийн нөхцөл байдлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Онцгой байдлын алба хаагчид аймгийн шуурхай штаб, Их-Уул, Улиастай ,Тосонцэнгэл,Тэс, Сонгино сумдын хяналтын цэг, пост, тусгаарлах байр, ачаа тээвэр, гэрийн тусгаарлалтад хяналт тавих, албаны өдөр тутмын бэлэн байдлыг хангахад хоногт 66 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button