ЭРҮҮЛ МЭНД

Сүхбаатар аймгийн дөрвөн суманд хатуу хөл хорио тогтоожээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Халзан, Уулбаян суманд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ. Тус аймгийн Мөнххаан суманд 11 халдвар илэрсэн бөгөөд ойрын 272, дам хавьтлын 1400 хүн байна. Мөн 46 иргэнийг тусгаарлажээ.

Мөнххаан суманд халдварын голомтыг цомхотгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. “Нэг хаалга-нэг өрх “тандалтын шинжилгээнд сумын 650 өрхийг хамруулахаар 5 баг ажиллаж байна. Шинжилгээг Дорнод аймаг руу явуулах юм.

Аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудтай цахим хурал хийж дараах чиглэлийг өгчээ. Үүнд:
                                                                                  
1. Сумын Эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдлыг хангах, хүн хүч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалтыг нэмэгдүүлж ажиллах,
2. Уулбаян, Мөнххаан сумын Засаг дарга нар хөдөө “Замын хашаат”-д байгаа халдварын голомтод айл, өрхийн хяналтыг чангатгаж, сум тус бүрээс пост гаргаж хяналт тавих,
3. Түмэнцогт, Халзан, Уулбаян суманд ойрын хавьтал очсон мэдлээлэл байгаа тул ЭМГ-ээс холбогдох мэдээллийг тодруулж тухайн иргэдийг тусгаарлалтад авч, хяналт тандалт хийх,
4. Тусгаарлан ажиглах байруудыг тодотгож, бэлэн байдлыг хангуулах, түргэвчилсэн оношлуурын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ОК-оос шийдвэр гаргаж ажиллах,
5. Сум, аймаг хооронд зорчих иргэдэд хяналт тавьж, бүртгэлжүүлэн аймгийн Шуурхай штабтай мэдээлэл солилцож ажиллах 
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж хяналтаа чангатгаж ажиллахыг Онцгой комисс шуурхай штабаас  чиглэл өглөө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button